Music, Songs, Lyrics : D45 - My love

D45 - My love

     My love

  Би чамайг хайрлана, чи намайг хардана
  Хайр дагаж хардалт ихдэнэ, үүн шигээ хайртайг мэднэ
  Өө хайраа хаана байна, чамайг санаад байна
  Эхэндээ зөөлөн ярина, удвал хурдал гэж загнана

Өөртэй чинь анх танилцахад эелдэг хайртайгаа хэлсэн
Өөр хүнд алдахгүйн тулд тэр харддаг гэсэн
Гэмгүй харцанд чинь би өөрөө итгэсэн
Дасах болсон энэ бүхэнд цагаа бүртгүүлж эхэлсэн

Миний найз охин над руу цаг тутам залгана
Хэнтэй хаана байгааг минь шалгана тэр хардана
Тухтай ч байж чадахгүй мэдээж би залхана
Том зан гаргаад утсаа унтраавал тэр намайг ална
Байцаагдана, баригдана, байдалд орно
Байж ядна түүнд тайлбарлах гэж би зовно
Хурдан хэлээч гэж хэлсэн үгийг ухаж бодно
Миний найз охин тэр дор нь учрыг нь олно
Хардалт бол түүний гэм биш өвчин зан
Хаанаас бол хаанаас намайг олоод авна за
Чихдэнэ, чирнэ миний хатан минь ээ гүнжээ
Өөлхөн ш д миний Үнжэ
Гэхдээ би түүнд хайртай намайг гэсэн сэтгэлд нь
Засч чадвал уг нь гайгүй хааяа буруу сэтгэдэг нь
Сээтэгнэнэ гэвэл намайг сөхрүүлнэ, өмнөө сөгдүүлнэ
Хэрвээ тэгсэн байвал чамайг гэж аймар сүрдүүлнэ

  Өдөр бүр чамтай хамт байх жамтай
  Уулзах цагаа чи бүртгэнэ, над руу залгах чинь ихэднэ
  Болзоондоо яарна, амьсгаадаж яадна
  Заримдаа жаахан хоцорно, бүтэн цагийн турш байцаана

Мэдэхгүй юм даа л чи төсөөлөн хардсан
Байдал дээр нь барьж авах санаатай завдсан
Наана байж бай гэж ... минутан дээр залгасан
Утсаар яг ааштай авгай шиг хандсан
Би яагаачгүй, утсаар явалдаачгүй
Чиний асуугаад байгаа охиныг амьдралдаа би хараачгүй
Буруутай байсан бол би лав буруугаа хүлээгээд салчихна
Буруугүй байсан болохоор инээгээд амаа хавчлаа
Залуусын ярьсан дугаарууд түүний хяналтанд
Хэнтэй ч нууцаар харилцаад хүрэхгүй би амжилтанд
Муухан эрээс хатуухан түүний солгой гар
Миний нялх охиноос найзууд бүгд call
Түүнд би тайлбар тавина намайг хялбархан барина
Түүндээ маш их хайртай болохоор үнэнээ ярина
Үргэлж ийм байцаалтанд байх үнэн лайтай ч
Үнэхээр би ганцхан чамдаа л би хайртай

  Би чамайг хайрлана, чи намайг хардана
  Хайр дагаж хардалт ихдэнэ, үүн шигээ хайртайг мэднэ
  Өө хайраа хаана байна, чамайг санаад байна
  Эхэндээ зөөлөн ярина, удвал хурдал гэж загнана

Х тэгээд А тэгээд Р тэгээд T
Миний найз охин хэнээс ч илүү хартай
Х тэгээд А тэгээд Р тэгээд Т
Яг хаана, яг хэнтэй гэж асуух дуртай
Х тэгээд А тэгээд Р тэгээд Т тэгээд О тэгээд Х тэгээд И тэгээд Н
Утас холбогдохгүй байсан ч хаанаас ч гэсэн хайгаад олно
Тэр бол миний хайрын зан зарим өдөр ширүүн байцаагч

  Би чамайг хайрлана, чи намайг хардана
  Хайр дагаж хардалт ихдэнэ, үүн шигээ хайртайг мэднэ
  Өө хайраа хаана байна, чамайг санаад байна
  Эхэндээ зөөлөн ярина, удвал хурдал гэж загнана

Өөртэй чинь анх танилцахад эелдэг хайртайгаа хэлсэн
Өөр хүнд алдахгүйн тулд тэр харддаг гэсэн
Гэмгүй харцанд чинь би өөрөө итгэсэн
Дасах болсон энэ бүхэнд цагаа бүртгүүлж эхэлсэн

  Өдөр бүр чамтай хамт байх жамтай
  Уулзах цагаа чи бүртгэнэ, над руу залгах чинь ихэднэ
  Болзоондоо яарна, амьсгаадаж яадна
  Заримдаа жаахан хоцорно, бүтэн цагийн турш байцаана


Татах линк:

4SHARED: http://www.4shared.com/audio/R5HXYlsV/D45-My_love.html

(Та 4shared-д бүртгэлгүй бол дээр байгаа hulkshare-c дуугаа татаарай. )  

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Админ (зочин)

Ийм найз охинтой бол хэцүү юм байна даа. Гэхдээ нэгэнт л хайртай болсон бол ингээл хардуулаал байж байдаг байхдаа

gantsaardal_uitgar@yahoo.com (зочин)

ene goe duu shu te bi im hrta shdee

oyuka (зочин)

ene uneheer goe duu shuu te

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)