Seriouz - Толгой дээшээ [keep yo head up]

    Толгой дээшээ

  Тэвчээртэй бай хүн чи
  Тэгвэл чамд бүх юм ирнэ
  Тэнд чиний аз жаргал гийнэ
  Тэрэнд хүр бүгдийг нь хий
  Тэвчээртэй бай хүн чи
  Тэгвэл чамд бүх юм ирнэ
  Тэнд чиний аз жаргал гийнэ
  Тэрэнд хүр бүгдийг нь хий

Чи залуу хүн чамд юу байна хүч байна
Чи залхуурч хэвтсээр тархи чинь усаар дүүрч байна
Чамайг гэдэг хүмүүс чамд халуун хайраа өгч байна
Үргэлж чиний буруу чиний зөв ч бай
Өглөө мандах наран биднийг шарна халуун илчээр
Өнөөдрийг өчигдөр шиг даваад гарна өөрийн хүчээр
Элдэв ганган харагдахгүй ч яадаг юм зүгээр
Өмсөх хувцастай л байвал болоо шүү дээ
Намайг битгий үзэн яд, над руу битгий муухай хар
Чамд ерөөсөө хамаагүй юмны тухай битгий ярь
Мөрөөрөө байгаа хүнийг зүгээр байлга битгий оролд
Мөрөөдөлдөө хүрэх гэж үз тэгэхийн оронд
Мөнгөтэй бол үр цац тэр чиний хэрэг
Мөнх биш бидний амьдрал бүгд мэднэ
Анд минь чи бүхнийг чадна толгой дээшээ
Ард чинь би байна толгой дохиод мишээ

  Тэвчээртэй бай хүн чи
  Тэгвэл чамд бүх юм ирнэ
  Тэнд чиний аз жаргал гийнэ
  Тэрэнд хүр бүгдийг нь хий
  Тэвчээртэй бай хүн чи
  Тэгвэл чамд бүх юм ирнэ
  Тэнд чиний аз жаргал гийнэ
  Тэрэнд хүр бүгдийг нь хий

Чамд мөнгө байлаа гээд чи бусдад томрох хэрэггүй
Чамин ганган бүхнийг хэрэглэдэг чи ээжийн эрх хүү
Чангахан амьдралыг туулж яваа бид жинхэнэ эр хүн
Чармай нүцгэн гараар босгох амьдрал хэцүү
Чадалтай чадалгүй чадна надад байна миний гэр бүл
Чарайгаад явж байхад болох байлгүй нэг өдөр
Ярайгаад хүлээж байгаа миний хувь тавилан тэр дээр
Яаж ийгээд хүрнэ гэж зүтгэдэг хүмүүс тийм биздээ
Ядуу хүний яаж амьдрахыг баячууд харах дуртай
Ядарч яваа нэгнээ дарж бахаа хангах дуртай
Яагаад ч юм би бодно энэ дууг дуулах бүртээ
Ядаж нэгнээ хайрлаж суралдаа хүмүүсээ
Өөртөө итгэ энэ хэдэн үгийг чи санаж яв
Өрөөл рүү биш өөрийгөө эхлээд толинд харж ав
Цаг хугацаа явсаар байна толгой дээшээ
Яг юу хүссэнээ хий амьдрал тоглоом биш ээ

  Тэвчээртэй бай хүн чи
  Тэгвэл чамд бүх юм ирнэ
  Тэнд чиний аз жаргал гийнэ
  Тэрэнд хүр бүгдийг нь хий
  Тэвчээртэй бай хүн чи
  Тэгвэл чамд бүх юм ирнэ
  Тэнд чиний аз жаргал гийнэ
  Тэрэнд хүр бүгдийг нь хий

Хэзээ нэг хүмүүс жаргалтай сайхан амьдрах юм болдоо
Хэлүүлэхгүй уучлаарай гэчихгүй жоохон тийм юмдаа
Зөрөе гэхээр томорлоо гэнэ, зөв юмыг буруу гэнэ
Зөвхөн чи шийднэ тэгээд л хийж чадвал шинэ соёл чинь тэр
Өмсөж зүүснээр нь бүү ялга, тэр ч бас яг л чам шиг
Өөрөө чи амьдралдаа эзэн алдаж мэднэ ийм юм байх юм чинь
Инээгээд өнгөрнө эр хүн гүрийнэ иймэрхүү юм тэвчинэ
Энэнээс илүүг үзнэ ээдрээтэй бараан хорвоо ирж байна
Арай зузаан түрийвчтэй гээд бусдыгаа бүү дээрэлхээч
Адилхан амьдрах гэж зовж байна битгий новшын юм хэлээч
Амны билгээс ашдын билэг алдаж яваадаа гараа сунга
Алхах тутам асуудал ахих болгонд бүх юм чанга
Нэг л хэвийн амьдрал нэхэл хатуутай хорвоо хэцүү
Нэмэр болох хүн ховор ганцаар зүтгээд ядарч эцэв
Эцэст нь хэлэхэд би ялгаагүй зовж яваа хүн
Хүн чанар нэгнээ гэх сэтгэл одоо алга юм

  Тэвчээртэй бай хүн чи
  Тэгвэл чамд бүх юм ирнэ
  Тэнд чиний аз жаргал гийнэ
  Тэрэнд хүр бүгдийг нь хий
  Тэвчээртэй бай хүн чи
  Тэгвэл чамд бүх юм ирнэ
  Тэнд чиний аз жаргал гийнэ
  Тэрэнд хүр бүгдийг нь хий

Татах линк:

http://www.4shared.com/audio/HT4v-otO/Seriouz-Tolgoi_deeshee.html

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)